Үүрцайхын Амарбат
ЗГХЭГ-ын даргын зөвлөх
Үүрцайхын Амарбат нь 2012 онд Отгонтэнгэр Их сургуульд эрх зүйч мэргэжлээр бакалавр, 2014 онд мөн тус сургуульд хууль зүйн магистрын зэргээ хамгаалсан. 2014 оноос 2021 он хүртэл Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, 2022 он хүртэл Монголын Хуульчдын холбооны гишүүнээр, 2021-2022 онуудад МАН-ын Хууль эрх зүйн хэлтсийн даргаар ажилласан туршлагатай.
Өдгөө Отгонтэнгэр Их сургуулийн Хууль зүйн сургуульд багшлахын зэрэгцээ Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөхөөр ажиллаж байна.