АН Нэмэхбаярын Амаржин
АН-ын даргын зөвлөх
Монголд стэндап комеди урлагийг танилцуулж, энтертайнмент төрөлд шинэ урсгалыг зоригтойгоор түүчээлсэн залуусын төлөөлөл бол Нэмэхбаярын Амаржин. 2012 онд АНУ-ын Колорадо мужийн Их сургуулийг улс төрийн шинжлэх ухаан, эдийн засгийн чиглэлээр давхар мэргэжлээр төгссөн тэрээр 23 насандаа “Universal” сургалтын төвөө үүсгэн байгуулсан юм.
2023 онд Ардчилсан намд элсэж АН-ын даргын зөвлөх болсон түүний хувьд 2024 оны УИХ-ын сонгуулийн 11-р тойрогт АН-аас нэр дэвшиж байна.