Доржийн	Амартүвшин
АНАН
Доржийн Амартүвшин
Либертари намын хамтран үүсгэн байгуулагч

Комедиан, хөтлөгч Доржийн Амартүвшин бол либертари үзлийг дэмжин, түгээгч залуусын төлөөлөл. 2008 оноос хойш жил бүрийн зун зохиогдож буй Либертари зуны сургалтад тэрээр сургагч багшаар тасралтгүй ажиллаж, мянга мянган залууст нийгмийн тогтолцоог чиглүүлдэг суурь ойлголтуудын талаарх мэдлэгийг түгээх үйлсэд хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Түүнчлэн залуусын сайн мэдэж байгаачлан сүүлийн дөрвөн жилийн хугацаанд “Amaraa’s Weekly Show”-оор дамжуулан нийгэмд өрнөж буй үйл явдлыг хошин байдлаар мэдээлж, Youtube суваг дээрээ хэдийн 84 мянган дагагчтай болжээ.

Түүний хувьд өнгөрсөн жил Монголын либертари намыг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан боловч энэ оны дөрөвдүгээр сард эцсийн байдлаар түдгэлзсэн хариу авснаар 2024 оны сонгуульд Ардчилсан намтай хамтрахаар болсноо зарласан билээ.

Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуульд АН-ын жагсаалтын 29 дүгээрт жагсаж байна.