МАН Чинбаатарын Анар
"Ondo"-ийн Үүсгэн байгуулагч
2001 онд ШУТИС-ийг холбооны инженер мэргэжлээр төгсөж, системийн инженерээр ажлын гараагаа эхэлжээ. Ийнхүү 2006 онд "GMobile"-ийг хамтран үүсгэн байгуулж, дотоодын үүрэн холбооны операторын тоог нэгээр нэмж байв. 2015 онд Монголын санхүү, технологийн салбарт хувьсгал авчирсан "ЛендМН"-ийг үүсгэн байгуулсан ба 2020 онд харилцаа холбооны салбартаа эргэн ирж, "ОНДО"-г үүсгэн байгуулан ажиллаж байна. 2021 онд "Монгол ТВ"-ийн "Шарк танк" нэвтрүүлэгт оролцсоноор олон нийтэд танигдсан билээ. Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтын 3 дугаарт бичигдэж байна.