Үндэсний Эвсэл
Отгоны Батхүү нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. "Зоосбанк", "Эрдэнэс Тавантолгой" компаниудад хуульч, "Ашигт малтмал, газрын тосны газар"-т ахлах мэргэжилтэн, "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-д Захиргааны хэлтсийн дарга, Дэд захирлаар ажиллаж байсан туршлагатай.
Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуульд "Үндэсний Эвсэл"-ийн жагсаалтын 7 дугаарт бичигдэж байна.