Ганбаатарын Баттөмөр
ХҮНХҮН
Ганбаатарын Баттөмөр
ХҮН намын Бодлого судалгааны хүрээлэнгийн Хотын хөгжлийн экспертүүдийн гишүүн

Бээжингийн Эдийн засаг, худалдааны Их сургуулийг худалдаа, эдийн засгийн чиглэлээр төгсөж ирсэн цагаасаа хойш бүтээн байгуулалтын салбарт тасралтгүй ажиллаж, өдгөө 100 гаруй залуусыг удирдан ажиллаж байгаа Ганбаатарын Баттөмөр бол бизнесийн салбарын шинэ төлөөллүүдийн нэг.

Тэрээр оюутан ахуй цагтаа “Эй Би Өү Интернейшнл” гадаад худалдааны зөвлөх үйлчилгээний компаниа байгуулж, 2019 оны сүүлээс одоог хүртэл барилга, дэд бүтцийн салбарт “Эй Ди Констракшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Эй Би Өү” Группийн Тэргүүн дэд захирлын албан тушаалыг давхар хашиж байгаа юм.

Тэрчлэн ХҮН намын Бодлого судалгааны хүрээлэнгийн Хотын хөгжлийн экспертийн хувиар түүний энэ удаагийн УИХ-д нэр дэвшиж буй гол зорилго нь Улаанбаатар хотын өмнө тулгарч буй асуудлуудад бодит шийдэл олж, урт хугацааны төлөвлөлтийг боловсруулахад гар бие оролцох явдал юм.

Барилгын салбарт ажиллах хугацаандаа дэлхийн хамгийн аз жаргалтай хотуудын нөү-хаугаас туршлага судалж, архитекторын шийдлийн хувьд нэн тэргүүнд оршин суугч, хүүхдэд ээлтэй үндсэн философийг баримталж байсан түүний хувьд нийслэл хотын төлөвлөлтийг нэн тэргүүнд хүндээ ээлтэй болгоход төвлөрөн ажиллах үндсэн зорилготой.

Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуулийн 8-р тойрогт ХҮН намаас нэр дэвшиж байнa.