Батболдын Баттүшиг
МАНМАН
Батболдын Баттүшиг
НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч

"Имарт", "Скайтел" зэрэг томоохон бизнесүүдийг удирдаж буй Б.Баттүшиг НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг. Чикагогийн Их сургууль, Харвардын бизнесийн сургуулийн төгсөгч тэрээр 2014 онд эх орондоо эргэж ирэн "Mongolia Needs You" хөтөлбөрийг хэрэгжүүлэн, жил бүр 30 оюутанд менторшип дэмжлэг үзүүлдэг юм.

Б.Баттүшигийн карьертай спорт, олимпизм салшгүй холбоотой. МҮОХ-ны ерөнхийлөгчийн албыг хашиж буй тэрээр 2021 онд Олон Улсын Олимпын Хорооны гишүүнээр сонгогдсоноор энэ албанд томилогдсон анхны монгол хүн болсон юм.