Батцэнгэлийн	Болор-Эрдэнэ
БУСАД
Батцэнгэлийн Болор-Эрдэнэ
SpaceX-ийн зөвлөх

Оксфордын Их сургуульд нийтийн удирдлагын чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан Батцэнгэлийн Болор-Эрдэнэ буюу Обуна нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай. Дэд сайдаар ажиллаж байхдаа "Цахим үндэстэн" бодлогыг боловсруулж, түүний хүрээнд төрийн цахим шилжилтийг түүчээлэх "E-Mongolia" төслийг хариуцаж байв. Өмнө нь Дэлхийн Банк, Нэгдсэн Үндэсний Байгууллага зэрэг олон улсын байгууллагуудад ажиллаж байсан тэрээр өдгөө "SpaceX" компанид зөвлөхөөр ажиллаж байна. Мөн хөдөө орон нутгийн эмэгтэй сурагчдад код заах "Girls Code" ТББ-ыг 2020 онд үүсгэн байгуулсан.