МАН Хүрэлбаатарын Булгантуяа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
32 насандаа МАН-д нарийн бичгийн даргаар томилогдож, улс төрийн карьераа эхлүүлж байсан Х.Булгантуяа нь өнгөрөгч дөрвөн жил УИХ-ын гишүүний зэрэгцээ "Боомтын сэргэлтийн үндэсний хороо"-ны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдаар томилогдсон билээ. Түүнчлэн 2016 оноос 2020 оны хооронд Сангийн дэд сайдаар ажилласан түүний хувьд Монгол Улсын гурван яамыг удирдсан цор ганц эмэгтэй улс төрч. 2008 онд АНУ-ын Иелийн Их сургуульд хөгжлийн эдийн засагч мэргэжлээр магистраа хамгаалсныхаа дараа тэрээр ажлын гараагаа Дэлхийн Банкны хөтөлбөрийн зөвлөхөөр эхлүүлж, улмаар эх орондоо эргэн ирмэгцээ "Оюу толгой”, “Петровис” зэрэг Монголын тэргүүлэгч компаниудад ажилласан. Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуулийн 8-р тойрогт МАН-аас нэр дэвшиж байна.