МАН Дагва-Очирын Бумдарь
Улс төр судлаач
Монгол Улсын сонгуулийн тогтолцоо, сонгуулийн хуулийн шинэчлэлийн тухай чамгүй олон жилийн турш олон нийтийг мэдээллээр хангаж ирсэн судлаач бол яах аргагүй Дагва-Очирын Бумдарь. Япон Улсын Кокушикан Их сургуульд улс төрийн шинжлэх ухааны доктор зэрэг хамгаалсан тэрээр МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн доктор, профессор цолтой.
Өдгөө Д.Бумдарь судлаач Монголын анхны “think tank” гэж болох 1955 онд байгуулагдсан түүхтэй, МАН-ын дэргэдэх Стратеги академийн захирал, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж буй.
Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтын 30 дугаарт бичигдэж байна.