Эрдэнэчулууны Чулуунтогтох
ХҮНХҮН
Эрдэнэчулууны Чулуунтогтох
ХҮН намын Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга

Эрдэнэчулууны Чулуунтогтох нь 2008 онд Газарчин дээд сургуулийг аялал жуулчлалын менежерээр төгсөж, Зам тээвэр, Аялал жуулчлалын яаманд ажлын гараагаа эхэлсэн. 2009 оноос Байгаль орчин аялал жуулчлалын яаманд ажиллаж байгаад 2011 оноос "Тахько" компанид ажиллаж эхэлжээ. Ийнхүү 2022 оноос тус компанийн Захиргааны албаны даргаар томилогдон ажиллаж байгаа юм.

2020 онд Удирдлагын Академийг бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн тэрээр Өдгөө ХҮН намын Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга болон тус намын Төлөөлөх зөвлөлийн гишүүний албыг хашиж буй.

Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намын жагсаалтын 23 дугаарт жагсаж байна.