Үндэсний Эвсэл Цэрэндоржийн Дагвадорж
"Малын гаралтай тос үйлдвэрлэгчдийн холбоо"-ны Гүйцэтгэх захирал
Цэрэндоржийн Дагвадорж нь ШУТИС-ийг тээврийн удирдлагаар бакалавр, олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр магистр зэрэгтэй төгссөн. Малын гаралтай өөх тос боловсруулах чиглэлд 2014 оноос судалгаа хийж, 2019 оноос “Хотол констракшн” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй. Тус компани нь малын түүхий эдийн хаягдлыг бууруулах, түүнийг дахин боловсруулах үйлдвэрийг бүтээн байгуулахаар зорьж байгаа юм. Тус үйлдвэр нь саван, тослох материалын түүхий эдийг боловсруулж, Хятад, Казахстан, Узбекистаны зах зээлд гаргахаар бэлтгэж буй.
Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт "Үндэсний Эвсэл"-ээс нэр дэвшиж байна.