Батсуурийн Даваадалай
МАНМАН
Батсуурийн Даваадалай
Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх

Батсуурийн Даваадалай нь Монголбанкнаас ажлын гараагаа эхлүүлж, Дэлхийн Банк, Монгол Улсын Сангийн яаманд ажиллаж байгаад өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй. МУИС-д бакалавр, АНУ-ын Колумбын Их сургуульд магистрын зэргээ эдийн засгийн чиглэлээр тус тус хамгаалсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөхийн хувиар хүнсний аюулгүй байдлыг хангах “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн, ургамлын төрөл зүйл, ойн санг нэмэгдүүлэх “Тэрбум мод” хөдөлгөөн, хүн амын эрүүл мэндийг дэмжих “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн зэрэг ажлуудад төвлөрөн, эдгээр хөдөлгөөний холбогдох тооцоо, судалгааг хариуцаж байна.

Мөн “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийг эхлүүлэхэд гар бие оролцож, малын гаралтай үндсэн гурван түүхий эд болох арьс шир, ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжихэд онцгойлон анхаарч буй.

Эдийн засгийн чиглэлээр тасралгүй 17 жил ажиллаж буй тэрээр 2024 оны УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт МАН-аас нэр дэвшиж байна.