Баасандаваагийн Дөлгөөн
МАНМАН
Баасандаваагийн Дөлгөөн
“Дэвшилтэт бодлогын хүрээлэн”-ийн Захирал

Баасандаваагийн Дөлгөөн нь магистрын зэргээ Харвардын Их сургуульд хөгжлийн эдийн засгийн төрийн удирдлагын чиглэлээр хамгаалсан бөгөөд сүүлийн жилүүдэд нийгэм, эдийн засгийн асуудлууд дээр нарийн тооцоо судалгаатайгаар байр суурь, зөвлөмжөө идэвхтэй илэрхийлэх болсон юм.

10 гаруй жилийн турш хувийн хэвшилд ажилласан тэрээр 2020 оноос "Үндэсний Хөгжлийн Газар", "Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв", "Дэвшилтэт бодлогын хүрээлэн"-ийн Захирлаар тус тус ажиллаж, Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа- 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь, нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтын 25 дугаарт бичигдэж буй.