Зургаанжингийн Энхмөнх
АНАН
Зургаанжингийн Энхмөнх
"Сант" сургуулийн Гүйцэтгэх захирал

Өнөө цагт Монголын боловсролын салбарыг манлайлж яваа эрхмүүдийн нэг бол Зургаанжингийн Энхмөнх. АНУ-ын Массачусетсийн Технологийн Сургуулийн анхны монгол төгсөгч тэрээр 2011 онд Стэнфордын Их сургуулийн суралцахуйн дизайн технологийн хөтөлбөрийг дүүргэж, магистрын зэргээ хамгаалж байжээ.

28 жилийн түүхтэй, Монголын ууган хувийн хэвшлийн сургууль болох "Сант" сургуулийн захирлаар ажилладаг түүний хувьд өнгөрсөн жилүүдэд Монгол улсад MIT-тай хамтарсан хөтөлбөр, төслүүд хэрэгжүүлэх, олон улсын сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх чиглэлээр олон ажил санаачлан гүйцэтгэсэн туршлагатай нэгэн.