АН Сүхбаатарын Эрдэнэболд
"Mars V"-ийн Үүсгэн байгуулагч
Ардчилсан намын олонд танигдсан залуу улс төрчдийн нэг бол Сүхбаатарын Эрдэнэболд. Ардчилсан намын залуучуудын төлөөлөл болсон түүний хувьд 2010 оноос Түүх соёлыг дэмжигч Жак Уэтерфорд сангийн тэргүүн, 2022 оноос одоог хүртэл Төвийн бүсийн хөгжлийг дэмжих агентлагийн тэргүүн бөгөөд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга, зөвлөхөөр ажиллаж байна. Мөн тэрээр АЗХ-ийн Ерөнхийлөгчөөр тасралтгүй зургаан жил гаруй хугацаанд ажилласан туршлагатай.
"Монголын байт харваан холбоо"-ны Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Монгол Улсад байт харвааны анхны том талбайг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулах ажлыг санаачилж байв. Түүнчлэн сансрын нисгэгчид болон мэргэжлийн хүмүүст зориулсан Монголын говийн орчинд Марс гараг дээр байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх бэлтгэлийн бааз бүхий "MARS-V" төслийн санаачлагч, удирдагч.
Сонирхуулахад, С.Эрдэнэболдын тэргүүлдэг Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийн зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг 2023 оны 12-р сард АНУ-ын Юта мужид байрлах Марсын цөлийн судалгааны төв дээр Марс гараг дээр очих хүмүүсийг бэлтгэх зорилготой сансрын даалгаврыг амжилттай биелүүлээд ирсэн юм.
Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуулийн 5-р тойрогт АН-аас нэр дэвшиж байна.