Жаргалцэнгэлийн Эрхэмбаатар
МАНМАН
Жаргалцэнгэлийн Эрхэмбаатар
Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд

Жаргалцэнгэлийн Эрхэмбаатар нь өнгөрөгч УИХ-ын сонгуулиар Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж, 16 мянга гаруй сонгогчийн санал цуглуулж чадсан хүчтэй өрсөлдөгчдийн нэг байсан билээ.

Тэрээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалавр, Калифорнийн Их сургууль, Беркли дэх хуулийн сургуулийг магистрын зэрэгтэйгээр тус тус дүүргэжээ. Түүний хувьд өмнө нь “Говь” ХК, “Лэгэс партнерс” хууль зүйн товчоо, МУИС-ийн ХЗС зэрэг байгууллагуудад ажилласан туршлагатай. Магистрын зэргээ хамгаалж, эх орондоо ирмэгцээ тэрээр “Эрхэм энд бэркли” хуулийн фирмийг үүсгэн байгуулсан юм.

Улмаар 2022 онд Хөгжлийн банкны Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал, 2023 оноос Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайдаар томилогдож, одоог хүртэл ажиллаж байна.