Мөнгөнцогийн Ганхүлэг
МАНМАН
Мөнгөнцогийн Ганхүлэг
ХХААХҮ-ийн дэд сайд

Мөнгөнцогийн Ганхүлэг нь 1990 онд төрсөн, 2012 онд ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийг маркетингийн удирдлагаар төгсжээ. 2020 оноос Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Хэрлэн сумын тавдугаар багаас сонгогдон ажиллаж байсан бөгөөд 2022 онд "Социал Демократ Монголын оюутны холбоо"-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон.

2022 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар томилогдсон нь түүнийг 2020-2024 оны Монгол Улсын Засгийн газрын хамгийн залуу сайд болгосон юм. Өдгөө дэд сайдын албыг хашихын зэрэгцээ "Шинэ хоршоо" хөдөлгөөний ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж буй.

Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт МАН-аас нэр дэвшиж байна.