АН Цагаан-Өвгөний Жадамбаа
ХХЗХ-ны Дарга асан
Цагаан-Өвгөний Жадамбаа нь 2012-2016 оны хооронд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машиныг хэрэглээнд нэвтрүүлсэн нь төрийн цахим шинэчлэлтийн үндэс суурь болсон гэхэд хилсдэхгүй.
Уг ажлын хамгийн чухал тал нь төрийн үйлчилгээ авахын тулд зайлшгүй хэн нэгэн даргын үүд сахиж, цаг зав, хөрөнгө мөнгөө үрэх ёстой хэмээх иргэдийн нийтлэг ойлголтыг өөрчилж чадсан явдал юм.
Дөнгөж 25 насандаа Ардчилсан намын Нарийн бичгийн дарга, Улс төрийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн түүний хувьд ажлын гараагаа "Улс төрийн боловсролын академи"-ийн багш, эрдэм шинжилгээний ажилтнаар эхлүүлж байжээ. Түүний дараа "Глобал удирдагч сан"-г үүсгэн байгуулж, 2012 онд Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын даргаар томилогдож, дөрвөн жил төрд ажилласан туршлагатай.
Бакалаврын зэргээ эрх зүйч мэргэжлээр хамгаалсан хэдий ч мэдээлэл технологийн салбарт шийдвэр гаргах түвшинд чамгүй олон жил ажилласан тэрээр төрийн ажлаа хүлээлгэн өгснийхөө дараа буюу 2016 онд Сөүлийн үндэсний Их сургуулийг мэдээллийн технологи, бодлого төлөвлөлтийн инженер мэргэжлээр дүүргэжээ. 2018 онд сургуулиа төгсөж ирснийхээ дараа "Shinseage Med" компанийг үүсгэн байгуулсан.
Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуулийн 8-р тойрогт АН-аас нэр дэвшиж байна.