АН Батбаярын Жаргалан
"Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч
Өнгөрсөн жил "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Батбаярын Жаргалан нь АНУ-ын Колумбын Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. Сургуулиа төгсөж ирмэгцээ залуу уран бүтээлчдийг дэмжих, залуусын урлагийн боловсролыг дээшлүүлэх хүслээр “Занаду арт" галлерейг нээж, урлагийн “976” сэтгүүлийг эрхлэн гаргаж байсан түүхтэй.
Сүүлийн 20 гаруй жилийн турш ажил олгогчийн хувиар олон салбарт бизнес эрхэлсэн түүний хувьд одоогоос 24 жилийн өмнө анх Ардчилсан намын гишүүн болж, улмаар 2018 оноос "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан туршлагатай залуу лидерүүдийн төлөөлөл.
Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуульд АН-ын жагсаалтын 14 дүгээрт жагсаж байна.