Сүрэнжавын Лүндэг
МАНМАН
Сүрэнжавын Лүндэг
Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх

Сүрэнжавын Лүндэг нь бакалаврын түвшнээ КТМС-д програм хангамжийн мэргэжлээр, магистрын зэргээ АНУ-ын Страйерийн Их сургуульд төрийн удирдлагын чиглэлээр тус тус хамгаалжээ.

Тэрээр ажлын гараагаа УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөхөөр эхлүүлж байсан ба өнгөрсөн 20 орчим жилийн хугацаанд Монгол Ардын Намын даргын туслах, Монгол Улсын Шадар сайдын Шадар туслах, Монгол Улсын Ерөнхий сайдын Шадар туслах, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх зэргээр тасралтгүй дэвшин ажилласаар өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхийн үүргийг гүйцэтгэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, санал санаачилгуудын хэрэгжилтийг хариуцан ажилладаг ба өдгөө Монголын түүхийн нээлттэй эх өгөгдлийн нэгдсэн баазыг бүрдүүлэхээр багийн хамтаар ажиллаж буй.

Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуулийн 5-р тойрогт МАН-аас нэр дэвшиж байна.