МАН Ганзоригийн Лувсанжамц
"Nippon Koei"-ийн инженер
2024 оны УИХ-ын сонгуулийн хамгийн онцлох дүрүүдийн нэг бол Ганзоригийн Лувсанжамц. Ахлах сургуулиасаа эхлэн Япон улсад суралцаж, 2011 онд Токиогийн Политехникийн Их сургуулийг архитекторын мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсөж, мэргэжлээрээ 2016 он хүртэл Монголд ажиллажээ. Улмаар хот төлөвлөлтийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр арлын орныг ахин зорьж, Токиогийн Их сургуульд магистрын зэргээ хамгаалж, өдгөө тус их сургуульдаа докторын түвшинд суралцахын зэрэгцээ Японы “Nippon Koei” компанид туслах менежерээр ажиллаж байна.
Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтын 1 дүгээрт бичигдэж буй.