Мэндбаярын Мандхай
МАНМАН
Мэндбаярын Мандхай
НАМЭХ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга

Монголын Хөрөнгийн Биржийн топ компаниудын нэг “Сүү” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Мэндбаярын Мандхай нь өдгөө 97 мянган гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн "Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбоо"-ны Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байна.

Их Британи улсад бизнесийн удирдлагын мэргэжлээр магистр хамгаалж, ажлын гараагаа “Ази Номхон далайн хөрөнгө оруулалтын партнерс” компаниас эхэлсэн тэрбээр “Оюутолгой” ХХК, “Нүүдэлчин” Групп, "Сүү" ХК зэрэг бизнесийн олон салбарт 15 жилийн турш удирдах албан тушаал хашсан нэгэн.

Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуульд МАН намын жагсаалтад 8 дугаарт бичигдэж байна.