Нямандэлэгийн Мандуул
"ОНДО Холдинг" ХХК-ийн Ерөнхийлөгч
Нямандэлэгийн Мандуул нь 2007 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтнээс ажлын гараагаа эхлүүлж, Санхүүгийн бодлогын газрын дарга хүртэл арав гаруй жилийн турш Сангийн яаманд ажиллажээ. Болгар дахь Америкийн Их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр, АНУ-ын Брэндайзын Их сургуулийг бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй дүүргэсэн.
Сангийн яаманд ажиллах хугацаандаа Засгийн газрын Мазаалай, Хуралдай, Дим сам, Гэрэгэ болон “Century” зэрэг бондуудыг олон улсын зах зээлд арилжаалах ажлыг удирдсан туршлагатай нэгэн. Тэрээр 2021-2023 оны хооронд Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан бол 2023 оноос төрийн албанаас хувийн хэвшил рүү шилжиж, өдгөө ОНДО Холдинг ХХК-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.