Үндэсний Эвсэл Отгоны Мөнхзаяа
"Гранд серкл" Корпорацын Ази, Номхон далайн бүсийн Бизнесийн захирал
Отгоны Мөнхзаяа нь Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийг 2001 онд англи, орос хэлний багш, Шихихутуг Их сургуулийг 2017 онд эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2022 онд АНУ-ын Жорж Вашингтоны Их сургуульд олон улсын хүний эрх зүй мэргэжлээр магистрын зэргээ хамгаалсан. Хүний эрхийн чиглэлээр 11 жилийн турш ажилласан туршлагатай.
Өмнө нь Францын “Өлсгөлөнгийн Эсрэг Хөдөлгөөн”, "Мерси Кор" зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан. Өдгөө "Гранд Серкл" Корпорацын Ази, Номхон далайн бүсийн Бизнес хариуцсан захирал болон "Залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо"-ны Говийн бүсийн дэд тэргүүний албыг хашиж байна. Түүний хувьд “Үндэсний эвсэл”-ийн мөрийн хөтөлбөрийн сайн засаглал бэхжүүлэх, хариуцлагатай төрийг цогцлоох тухай хэсгийг боловсруулжээ.
Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуулийн 7-р тойрогт "Үндэсний Эвсэл"-ээс нэр дэвшиж байна.