МАН Бямбажавын Нандин-Эрдэнэ
"Ой Партнерс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Бямбажавын Нандин-Эрдэнэ нь МУИС-д улс төр судлалын чиглэлээр бакалавр, магистр, докторын зэргээ хамгаалсан. Улс төрийн институц, улс төрийн маркетинг, улс төрийн тогтвортой байдал, гадаадын хөрөнгө оруулалт, улс төрийн эдийн засгийн сэдвүүдээр судлагаа хийхийн сацуу "Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо"-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
2017 оноос “Ой Партнерс" компаниа үүсгэн байгуулж, “LEXTER” нэртэй герман стандарт, технологиор бүтээсэн, төрөл бүрийн гутлыг үйлдвэрлэж байна. Мөн тус компани нь хүссэн хүн бүр нь өөрийн гэсэн гутлын брэнд бий болгох боломжийг бүрдүүлж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг нь хийдэг онцлогтой.
Тэрээр эмэгтэй бизнес эрхлэгчдийн төлөөлөл болж 2024 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын жагсаалтад 38 дугаарт бичигдэж байна.