МАН Чинбатын Номин
Соёлын сайд
Чинбатын Номин нь 2011 онд "Монгол ТВ"-ийг үүсгэн байгуулж, 2021 он хүртэл Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байв. Энэ хугацаандаа "Авьяаслаг Монголчууд", "Voice", "The Apprentice", "5 настнуудын нууцлаг ертөнц", "Чимээгүй номын сан", "Хар хайрцаг", "Нүүдэл шийдэл" зэрэг нэвтрүүлгүүдийг олны хүртээл болгосон билээ.
2015 онд "Хэвлэл мэдээллийн зөвлөл"-ийг үүсгэн байгуулалцаж, Удирдах зөвлөлийн даргаар нь 2021 он хүртэл ажилласан. Харин 2021 оноос Соёлын сайдаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
Соёлын сайдаар ажиллах хугацаандаа "Чингис хаан" музей, "Хүүхэд залуучуудын театр", "Үндэсний номын сан"-ийн шинэ барилга, "Богд Хааны ордон музей", "Чойжин ламын сум музей"-н сэргээн засварлалт тэргүүтэй томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг удирджээ. Мөн аялал жуулчлалыг дэмжих "Go Mongolia" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуулийн 11-р тойрогт МАН-аас нэр дэвшиж байна.