МАН Одсүрэнгийн Номинчимэг
Нийслэлийн засаг даргын орлогч
Өнгөрөгч оны намар хотын орлогчоор томилогдсон Одсүрэнгийн Номинчимэг нь 10 гаруй жилийн туршлагатай мэргэшсэн хуульч. Токиогийн Их сургуульд эрх зүйч, хууль зүйн магистр, Колумбын Их сургуульд магистрын зэрэг тус тус хамгаалсан. "Мицубиши" корпорацын Монгол дахь төлөөлөгчийн газар, "Хоган Ловеллс", "Номин энд Адвокатс" өмгөөллийн фирмүүд болон МУИС-ийн Хууль зүйн сургууль, СЭЗИС зэрэг төр болон хувийн хэвшлийн байгууллагуудад ажилласан туршлагатай. 2021 оноос Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж эхэлсэн бол өнгөрөгч оноос Улаанбаатар хэмээх их айлын аж ахуйг удирдаж яваа юм.
Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтын 16 дугаарт бичигдэж буй.