АН
Хуягийн Номингэрэл бол Монголд хүний эрх, жендерийн тэгш бус байдлын талаарх ойлголтыг залууст илүү ойлгомжтой хүргэхийн төлөө 14 дэх жилдээ идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг, "Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо"-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн; АН-ын "Үндэсний бодлогын хороо"-ны гишүүн.
МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйч, Унгар Улсын Төв Европын Их сургуульд Үндсэн хуулийн эрх зүйн магистрын түвшинд тус тус суралцан төгссөн.
"Хууль зүйн үндэсний хүрээлэн"-ийн Захирал, Монгол улсын шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр ажиллаж байсан туршлагатай бөгөөд Олон улсын хөгжлийн байгууллагууд, дотоодын ТББ-уудад мэдээлэл судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээ, нөлөөллийн ажил явуулж ирсэн ажлын арвин туршлагатай нэгэн.