Баярсайханы	Солонгоо
МАНМАН
Баярсайханы Солонгоо
ХЗДХ-ийн Дэд сайд

Баярсайханы Солонгоо нь Унгар улсад Өөтвөш Лорандын шинжлэх ухааны Их сургуулийг хууль эрх зүйгээр төгссөнийхөө дараа "Хоган Ловеллс" хуулийн фирмд зургаан жил гаруйн хугацаанд ажиллаж, "Avinex Partners" хуулийн фирмийг хамтран байгуулжээ.

Энэ хооронд Чевенингийн тэтгэлгээр Шотланд улсын Дандийгийн Их сургуульд уул уурхайн эрх зүй, бодлогоор магистр, мөн 2015 онд Харвардын Хуулийн сургуульд магистрын зэрэг хамгаалж, Англи болон АНУ-ын Нью-Йорк мужид хуулийн зөвлөгөө өгөх эрхтэй болсон юм. Улс төрийн карьерын хувьд 2020 оноос Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, 2021 оноос Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайдаар ажиллаж байна. Тэрээр 2024 оны УИХ-ын МАН-ын жагсаалтын 22 дугаарт бичигдэж буй.