МАН Өлзий-Оршихын Сумъяабаатар
БГД-ийн Засаг дарга
Өлзий-Оршихын Сумъяабаатар нь МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр төгсмөгцөө Шинжлэх Ухааны академиас ажлын гараагаа эхлүүлж, улмаар 2005-2008 оны хооронд тухайн үеийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярын туслахаар ажиллаж байсан.
2011 онд АНУ-ын Бриджпортын Их сургуулийг Олон улсын харилцааны мэргэжлээр дүүргэж, эх орондоо ирснийхээ дараа МАН-ын дэргэдэх Стратеги академи, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” Улсын төсвийн үйлдвэр, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д удирдах албан тушаалууд хашиж байгаад 2020 оноос хотын парламент буюу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Баянгол дүүргийн Засаг даргаар сонгогдсон юм. Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуулийн 9-р тойрогт МАН-аас нэр дэвшиж байна.