Гэрэлтийн Тэлмэн
"Монгол Шуудан ХК"-ийн Гүйцэтгэх захирал
Гэрэлтийн Тэлмэн нь 2008 онд МУИС-д олон улсын эдийн засгийн харилцааны бакалавр, 2013 онд Солонгосын Засгийн газрын тэтгэлгээр Сонкюнкван Их сургуульд менежментийн чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан. Сургуулиа төгсөөд Солонгосын LG компанид ажиллаж байгаад 2016 оноос "Монгол Шуудан ХК"-ийн Гүйцэтгэх захирлын орлогч, 2020 оноос "Ард Кредит ББСБ ХК"-ийн Гүйцэтгэх захирал, 2022 оноос "Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн Дэд ерөнхийлөгчөөр ажилласан туршлагатай.
Түүнчлэн тэрээр 2023 оны "The Apprentice" бизнесийн реалити шоуны шүүгчээр ажилласан билээ. Харин 2024 оноос "Монгол Шуудан ХК"-ийн Гүйцэтгэх захирлын албыг хашиж байна.