АН Отгонбаярын Тэнүүн
"Оюуны Ундраа" Группын Гүйцэтгэх захирал
Отгонбаярын Тэнүүн нь уул уурхай, санхүү, мэдээллийн технологи, үл хөдлөх хөрөнгө зэрэг олон салбарт 10 гаруй охин компани, 1700 орчим ажилтантай "Оюуны Ундраа" Группийн Гүйцэтгэх захирлаар долоо дахь жилдээ ажиллаж байна. Ажлаа хүлээн авснаас хойш гардан гүйцэтгэсэн онцлох ажлуудаас нь "Zaisan Square", "Zaisan Hill" тэргүүтэй төслүүдийг нэрлэж болно.
Түүний хувьд группээ удирдахын сацуу "Монголын Оюутны Сагсан Бөмбөгийн Холбоо"-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж, залуусыг хөгжүүлэх олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлдэг.