Саруулсайханы Цэнгүүн
АНАН
Саруулсайханы Цэнгүүн
АН-ын Нарийн бичгийн дарга

Саруулсайханы Цэнгүүн нь энэ удаагийн сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч бөгөөд энэ жил 27 настай. СЭЗИС-ийн санхүү менежментийн ангийг 2022 онд дүүргэсэн тэрээр Ардчилсан намын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нарийн бичгийн даргаар энэ онд сонгогдон ажиллаж буй.

"Төрийн ордноос та бүхэнтэй мэндчилж байгаа анхны "Gen Z" үеийн төлөөлөл би байх. Бид анх төрөхдөө л өмчтэй айлд төрсөн, би үүнд дуртай, дургүй гээд шууд хэлчихдэг, сонголт хийх эрх чөлөөт нийгэмд төрсөн үеийн төлөөлөл.” хэмээн Төрийн ордонд тун зоригтой мэдэгдэл хийснээр нь залуус түүнийг эчнээ таних болсон билээ.

Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуульд АН-ын жагсаалтын 4 дүгээрт жагсаж байна.