МАН Буяагийн Тулга
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга
Боомт эрхэлсэн сайд Буяагийн Тулга нь МУИС-ийг хэрэглээний математикийн мэргэжлээр дүүргэж, магистрын зэргээ АНУ-ын Фордамын Их сургуульд улс төр судлалын чиглэлээр хамгаалсан. Ажлын гараагаа тухайн үеийн МАХН, Монгол Улсын их хурлын тамгын газраас эхлүүлж байжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн шадар туслах, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай.
Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуулийн 5-р тойрогт МАН-аас нэр дэвшиж байна.