Майнбаярын Тулгат
АНАН
Майнбаярын Тулгат
АН-ын ҮБХ-ны гишүүн

Япон Улсын Киото хотын Их сургуульд эдийн засгийн ухаанаар бакалавр, магистрын зэрэг хамгаалсан Майнбаярын Тулгат бол Японы хамгийн том компаниудын нэг Softbank-д ажилласан анхны монгол санхүүч юм. Тэрээр Softbank-д таван жил ажилласныхаа дараа эх орондоо эргэн ирж, “Эмос” тэргүүтэй олон клуб, нэгдлийг үүсгэн, Японд хамт суралцаж байсан үеийн залуустайгаа “Өөрийгөө хөгжүүлье” хэмээх нийтлэлийн номоо хүртэл гаргаж байв.

Тулгат нь 2013 онд "Хишиг Арвин Индустриал"-ын Бизнес хөгжил хариуцсан дэд захирлын албанд томилогдож, 2016 оноос хойш өнөөг хүртэл Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр ажиллаж буй.

Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуулийн 8-р тойрогт АН-аас нэр дэвшиж байна.