МАН Гантөмөрийн Түвдэндорж
Эдийн засаг хөгжлийн Дэд сайд
Гантөмөрийн Түвдэндорж нь улс төр дэх 80-аад оны төлөөллүүдийн нэг бөгөөд өнгөрөгч дөрвөн жилд олон нийтэд хамгийн их танигдсан улс төрч гэж болно. Тэрээр 2006 онд АНУ-ын Нью-Йорк хотын Беркли коллежийг маркетинг, бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн, олон улсын худалдааны мэргэжилтэй.
10 гаруй жилийн турш хувийн хэвшилд ажилласан түүний хувьд төрийн албаны ажлын гараагаа Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын даргаас эхэлж, 2021-2023 оны хооронд Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд, 2023 оноос өнөөг хүртэл Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар томилогдон ажиллаж байгаа юм.