АН Чадраабалын Өнөрбаяр
Ардчилсан намын дэд дарга
Чадраабалын Өнөрбаяр нь МУИС-ын Хууль зүйн сургууль, Их Британийн Эдинбургийн Их сургуульд хуулийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан, хуульч мэргэжилтэй. Ажлын гараагаа Шихихутуг, МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшаар эхлүүлсэн тэрээр 2009-2011 оны хооронд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэд дарга, 2012-2017 оны хооронд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх зэрэг улс төрийн албан тушаал хашсан туршлагатай. Төрийн албанд ажиллах хугацаандаа багшийн ажлаа орхиогүй түүний хувьд 17 жилийн турш МУИС-ын Хууль зүйн сургуульд багшилсан бөгөөд өдгөө Ардчилсан намын дэд даргын албан тушаалыг хашиж буй.
Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт АН-аас нэр дэвшиж байна.