МАН Болдын Уянга
УУХҮ-ийн Дэд сайд
ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуульд геологич мэргэжлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалсан Болдын Уянга нь Харвардын Их сургуульд докторын зэрэг хамгаалсан хоёр монгол эмэгтэйн нэг.
“Төв Азийн газрын хэвлий хэзээ яаж үүссэн бэ” сэдвээр докторын зэргээ хамгаалсныхаа дараа тэрээр Японд Токиогийн Их сургуульд хоёр жил гаруй судлаачаар ажилласны эцэст эх орондоо ирж, "Үндэсний геологийн алба"-наас төрийн ажлын гараагаа эхлүүлсэн. Энэ оноос Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байгаа түүний хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтын 10 дугаарт бичигдэж буй.