ХҮН Энхтөрийн Золзаяа
Нийслэлийн ХҮН намын дарга
“БИ+Д Өөрөөсөө эхэлье” хотжилтоос үүдсэн байгаль орчны асуудлуудын тухай цуврал аяны санаачлагч, “Creative100” хотын дизайн төлөвлөлтийн холбоог үүсгэн байгуулагч Энхтөрийн Золзаяа буюу Урбанист Золоо. Тайванийн Үндэсний Дун Хуа Их сургуульд хүрээлэн буй орчин судлал -байгалийн нөөцийн менежментийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан түүний хувьд өдгөө ХҮН намын Нийслэлийн намын хорооны дарга, ХҮН намын Бодлого судалгааны хүрээлэнгийн Хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөлийг ахлан ажиллаж байна.
Сонирхуулахад, урбанизм, урбанист орон зай, хот төлөвлөлтийн асуудлаар тууштай үзэл бодлоо илэрхийлэхийн сацуу энэ чиглэлд бодитой шийдэл, арга зам санал болгодог Золзаяа ирэх намар ХҮН намын зүгээс Нийслэлийн Засаг даргад өрсөлдөх кандидат билээ.
Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намын жагсаалтад 47 дугаарт бичигдэж байна.