"Unread Media" айсуй арваны хөгжлийг түүчээлж, өнгийг тодорхойлох шинэ цагийн улс төрчид, шилдэг өөрчлөлт бүтээгчдийг багтаасан “Unread 100: Changemakers”-ийг танилцуулж байна.
Энд багтсан 100 эрхэм бүгд эргэн тойрондоо эерэг нөлөө үзүүлж, мөс зүсэж буй зоригтнууд. Тэд бол өөр өөрсдийн салбарт мөрөө үлдээж буй өөрчлөлтийг бүтээгч, тоглоомын дүрмийг эвдэгсэд.
Улс төрчид ба олон нийт гэдэг зааг, ялгаа улам багасаж, асуудлаа хамтаараа хэлэлцэн шийдэх соёлд суралцаж буй энэ үед манай редакц “Unread 100”-даа нийгэм, бизнес, улс төр, хууль, боловсрол, технологи, эдийн засаг, шинжлэх ухаан гээд бүх л салбарын төлөөллүүдийг багтаалаа.
Та бүхэн 100 өөрчлөлтийг бүтээгчтэй танилцахдаа нам болон салбараар нь ангилах боломжтойгоос гадна тус бүрийн хуудас руу нэвтрэн товч танилцуулгыг уншиж, сошиал сүлжээ болон дэлгэрүүлэх нийтлэлүүдийн холбоосыг аваарай.
Нүүр хуудас ачаалах тутамд нэрсийн дараалал санамсаргүй байдлаар солигдох буюу манай редакц эдгээр эрхмүүдийг ямар нэгэн байдлаар жагсааж, эрэмбэлээгүй болно. “Unread 100”-тай холбоотой санал, хүсэлтээ манай сошиал хуудсууд болон 100@unread.today цахим шуудангаар илэрхийлээрэй.
Unread 100: Changemakers”-ийг Unread Media-ийн редакц хараат бусаар, бие даан гаргасан бөгөөд ингэхдээ дараах зарчмуудыг баримталсан болно:
- - 45 наснаас доош буюу 1978 оны 6-р сарын 28-аас хойш төрсөн байх
- - Өөрийн салбартаа өөрчлөлтийг бүтээгч байх
- - Нам, эвслийн харьяалал хамаарахгүй
- - УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн эсэх хамаарахгүй
- - Оршин суугаа болон амьдарч буй байршил хамаарахгүй